send link to app

ЖДҮ


4.0 ( 7680 ratings )
Lifestyle Zakelijk
Developer: Mind Symbol LLX
Gratis

Mонгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” байгууллаа.
Тус агентлаг нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлоготой уялдуулан салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, судалгаа, шинжилгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ажлын байр бий болгох, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйгээр хангах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, инновацид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг кластераар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зүй зохистой удирдан, зохион байгуулах, зарцуулах, үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх, гадаадын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.